Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн баталлаа.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 11 сарын 10


Ирэх онд Монгол Улсын Засгийн газар “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын хүрээнд иргэдийн бодит орлогыг хамгаалах, хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хөгжил дагасан бүтээн байгуулалтуудыг хийх замаар эдийн засгийн суурийг тэлэх төсвийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллахаар төслөө батлууллаа. 

      Уул уурхай, түүнийг дагасан тээвэр логистик, худалдааны салбарын өсөлт нэмэгдэж 2024 онд 6,5 хувь байсан эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрэх төлөвтэй байна. Ингэснээр экспортын орлого өсөж, төлбөрийн тэнцэл сайжрах төлөвтэй. Мөн гадаах валютын албан нөөц нэмэгдэж, валютын ханш тогтворжих зэргээр МАКРО эдийн засгийн үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлөхөөс гадна төсвийн орлого нэмэгдэнэ гэж тооцсон билээ. 

      2024 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөг, Нэгдсэн төсвийн орлого 27.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолов. 

      Төслийн баг Монгол төрийн дор мэхийн ёсолж баримтлах ёстой бүхий л хуулиудын хүрээнд төслөө боловсруулсан бөгөөд зураг төсөвгүй, төлөвлөлтгүй нэг ч төсөл төсөвт багтаагүй гэдгийг дурдах нь зүйтэй биз ээ. 

      Ирэх оны төсвийн төсөл дээр нэг баг болж амжилттай хамтран ажилласан, төр, иргэдийнхээ амьдралын хамгийн чухал асуудал болох төсвөө боловсруулахад оюунаа дайчлан зүтгэсэн шижигнэсэн залуустаа баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улсын төсвийн зарлага бүр нүдээ олж, орлого арвижсан жил байх болтугай!

 


САНГИЙН ЯАМ © 2024 он