ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 12 сарын 18


ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан  Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.

ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
• төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:
1. Хүсэлт
2. Төрийн албан хаагчийн анкет/шинэчлэгдсэн/
3.  Иргэний үнэмлэхийн хуулбар
4.  Тангаргийн хуудас
5.  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг 
6.  Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
7.  Тушаал шийдвэрийн хуулбар
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/
9.  Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас 
10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/
11. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас
12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
 Бүртгэлийн хугацаа 2023 оны 12  дугаар сарын 22-ны өдрийн 17 цагт хаагдана.
 Цахим хаяг: enkhtuya_ts@mof.gov.mn

• Холбоо барих утас: 51-267304


 

Байгууллага

Албан тушаал

Сул орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Сангийн яам

Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн мэргэжилтэн

1

Дэс түшмэл

ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • санхүү /041201/,
  • эдийн засаг /0311/,
  • нягтлан бодох бүртгэл /041101/
  • Эрх зүй /0421/
  • Бизнесийн удирдлага /041301/

 

 

 Төрийн албаны мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх. 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

2

Сангийн яам

Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн

1

Дэс түшмэл

ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • санхүү /041201/,
  • эдийн засаг /0311/,
  • нягтлан бодох бүртгэл /041101/
  • Эрх зүй /0421/
  • Бизнесийн удирдлага /041301/

Төрийн албаны мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх. 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

 


САНГИЙН ЯАМ © 2024 он