ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 06 сарын 23


ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

            Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа  ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

БҮРДҮҮЛЭХ бичиг баримт

1.  Хүсэлт
2.  Төрийн албан хаагчийн анкет 
3.  Иргэний үнэмлэхний хуулбар 
4.  Тангарагийн хуудас 
5.  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг 
6.  Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
7.  Тушаал шийдвэрийн хуулбар
8.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас

10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт

11. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас

12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх

13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл
  • Материал хүлээн авах хаяг: ТЕГ-ын 504 тоот өрөөнд  хүлээн авна.
  • Холбоо барих утас:75751288/203/ 99043621

Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын даргын албан тушаалын ажлын байр

Байгууллага

Албан тушаал

Сул орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Татварын ерөнхий газар

Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга

1

Эрхэлсэн

түшмэл

ТЗ-3

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Олон улсын эдийн засаг, санхүү банк /041201/,
  • эдийн засаг /0311/,
  • нягтлан бодох бүртгэл, татвар /0411/
  • эрх зүй /0421/
  • төрийн удирдлага/041303/
  • менежмент ба удирдахуй/ 041301-041302/
  • олон улсын харилцаа /022204/
  • гадаад хэл, орон судлал /023101-023102/

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх;

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

 

САНГИЙН ЯАМ © 2024 он