Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 05 сарын 01


Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2023 онд хэрэгжих 266.0 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Япон Улсын Засгийн газрыг тус улсын Гадаад харилцааны дэд сайд Акимото Масатоши болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар гарын үсэг зурлаа. Монгол улс энэ хөтөлбөрт 2001 оноос хамрагдсан бөгөөд, нийт 400 оюутан Япон Улсын их дээд сургуулиудад санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уур уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр амжилттай суралцаж, төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж байна.


САНГИЙН ЯАМ © 2024 он