ТЕНДЕРИЙН УРИЛГА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 06 сарын 08


Огноо: 2022 оны 6 дугаар сарын 8

Зээлийн дугаар ба нэр Зээл № 3810-МОН: Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл-Нэмэлт санхүүжилт

Гэрээний дугаар ба нэр: Барилгын ажил 6: Бичигт хилийн боомтын барилга угсралтын ажил

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 11:00 цаг

1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл-Нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Монгол улсын Сангийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Бичигт хилийн боомтын барилга угсралтын ажил (цаашид “ажил” гэх)-ыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

3. Энэхүү тендерийг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

  • Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлүүдтэй байх. Үүнд: БА-3.1 эсхүл хуучнаар 2.1.3; БА-3.3 эсхүл хуучнаар 2.2.3;  БА-3.4 эсхүл хуучнаар 2.2.4; БА-6.1; БА-6.2 эсхүл хуучнаар 2.2.1; БА-6.3, БА-6.4 эсхүл хуучнаар 2.2.2.
  • Хамгийн багадаа 3-аас доошгүй давхар барилга байгууламжийн угсралтын ажлыг иж бүрэн гүйцэтгэсэн туршлагатай байх;
  • Барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх, Үүнд дор хаяж нэг: (i) Ус хангамж, ариутгах татуургын шугам, (ii) дулааны шугам, (iii) цахилгаан дамжуулах сүлжээ, дэд станц болон түүний тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг тус бүр иж бүрэн хийж гүйцэтгэсэн байх;
  • Сүүлийн 5 жилд /2017, 2018, 2019, 2020, 2021/ амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд үндсэн гүйцэтгэгч, түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчийн хувиар оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнийн дүн нь 5,400,000,000.0 (Таван тэрбум дөрвөн зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
  • Сүүлийн 3 жилд /2019, 2020, 2021/ хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 4,000,000,000.0 (дөрвөн тэрбум) төгрөг байх.

 

5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Бодь Цамхаг ХХК-ийн байр 1004 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар 15160

Утас: 976-75553387

Цахим шуудан: procurement.ribs@gmail.com

6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • Барилгын ажил 6: Бичигт хилийн боомтын барилга угсралтын ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дансанд 250,000.0 /Хоёр зуун тавин мянган төгрөг/-тэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг дараах дансанд төлнө:

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Дансны дугаар: 100900011810

Дансны нэр: Хил. Үйлчилгээг СБНТөсөл нэмэлт

7. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендер хүчинтэй байх хугацаа нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 90 хоног байна. Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх эцсийн хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал хүчинтэй байна. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.                                                                                                                                                  


САНГИЙН ЯАМ © 2024 он