САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ МАРК БАУМАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 05 сарын 24


Сангийн сайд Б.Жавхлан Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (ЕСБХБ) Бодлого, Түншлэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Бауман тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн явц мөн цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар харилцан талууд санал солилцов. 
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилтээр Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замын төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн нэмэлт санхүүжилтийг олгосон нь цаг үеэ олсон бодит дэмжлэг болсныг Сангийн сайд онцоллоо. Энэхүү Улаанбаатар - Дархан чиглэлийн зам олон улсын тээвэр дамжин өнгөрдөг эдийн засгийн томоохон ач холбогдол бүхий зам учир богино хугацаанд чанартай бүтээн байгуулахад Монгол Улсын засгийн газар онцгой анхаарч байгааг хэлсэн юм. Түүнчлэн хөрөнгө оруулалтын бусад төсөл хөтөлбөрүүдийг дэмжин Сангийн яамтай хамтран ажилладаг ЕСБХБ-ны хамт олонд Сангийн сайд Б.Жавхлан талархал илэрхийлэв.


САНГИЙН ЯАМ © 2024 он