Хэлэлцүүлэг: Төрийн албан хаагчийн ёс зүй

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2021 оны 03 сарын 05


Энэ удаагийн подкастаар “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлгийг хүргэж байна.

Тус хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн оролцож, “...Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг. Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож, урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог. Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн. Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж,  нийгэм уруудахын үндэс болдог...” талаар ярилцлаа.

Подкастыг ЭНД ДАРЖ сонсоно уу.


Ил тод

САНГИЙН ЯАМ © 2024 он