Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin
Нийтлэсэн огноо: 2022 оны 12 сарын 12

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн тус аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тохиодог. Манай улсад анх 1997 оноос эхлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс энэхүү аяныг зохион байгуулж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж, Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох тал дээр хамтран ажилласаар ирсэн юм. Энэ жил “Нандин бүхнээ хамгаалъя” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэ аянд Сангийн яам болон харьяа байгууллагын албан хаагчид нэгдэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандах, өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо хамгаалахыг уриалж байна.