ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХААЛТЫН УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 09 сарын 29


Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөгчид 2026 оны 09 дүгээр сарын 23-наас 29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Засгийн газар, Монголбанк болон эдийн засагт нөлөө бүхий гол байгууллагуудтай ээлжит зөвлөлдөх уулзалтуудыг хийлээ.



Энэ хүрээнд Сангийн дэд сайд Б.Хулан тэргүүтэй Сангийн яам, Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөгчид ОУВС-гийн Ажлын хэсгийг хүлээн авч, зөвлөлдөх уулзалтын хаалтын уулзалтыг амжилттай хийв.



Уулзалтаар талууд Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас баримталж буй бодлого, арга хэмжээнүүд болон 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв, Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд гаргах дүгнэлтийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.



САНГИЙН ЯАМ © 2026 он