Засгийн газрын 2-р байрны Д корпусын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер

Information published: Ministry of Finance

Date of publication: 2018 оны 11 сарын 25


СЯ/201802061 дугаартай Засгийн газрын 2-р байрны Д корпусын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерт

“ЗИГЗАГ ДИЗАЙН” ХХК-иас ирүүлсэн баримт бичиг нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (д)-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээллийг байгуулсан гэрээ, дүгнэлтийн хамт ирүүлэх”, ТОӨЗ 5.3 (в)-д “Байгууллагын өөрийн эзэмшлийн машин механизм, багаж хэрэгсэл нь тухайн байгууллагын нэр дээр байгааг гэрчилсэн гэрчилгээний хуулбар, түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлэх”, ТОӨЗ 13.1 “Тендерийн хэл нь Монгол хэл байна.”  гэсэн шаардлагуудыг тус тус хангаагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг үндэслэн танай тендерээс татгалзсан.

Тендер шалгаруулалт амжилтгүй болсон.


MINISTRY OF FINANCE © 2024 year