ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Information published: State Administration Department

Date of publication: 2018 оны 04 сарын 04


Тендер шалгаруулалтын нэр: СТОУС-2018 оны хэвлэлийн орчуулгыг хянах

Тендер шалгаруулалтын дугаар: СЯ/201801046
 

1. Сангийн яам нь СТОУС-2018 оны хэвлэлийн орчуулгыг хянах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

https://tender.gov.mn/mn/invitation/detail/1522635222022
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС) - 2018 оны хэвлэлийн орчуулгыг хянах” зөвлөх үйлчилгээ болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх: 
Зөвшөөрнө

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ цахимаар 2018 оны 04-р сарын 12-ны өдрийн 17 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, С.Данзангийн гудамж, Сангийн яам, Утас: 264966 , Факс: 267468
Имэйл хаяг: buyankhishig_e@mof.gov.mn

MINISTRY OF FINANCE © 2024 year