Үнийн санал ирүүлэх урилга хүргүүлэх тухай: RFQ-05

Information published: prj01

Date of publication: 2022 оны 03 сарын 25


ЭРХ БҮХИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Үнийн санал ирүүлэх урилга хүргүүлэх тухай: RFQ-05

Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сангийн яамны хэрэгцээнд мэдээллийн технолгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай хоёр багц бүхий тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

RFQ-05 дугаар бүхий сонгон шалгаруулалтын Багц №1-ийн хүрээнд агааржуулагч эйр кондишн, Багц №2-ын хүрээнд дижитал киоск мэдээллийн самбар, ширээний компьютер, монитор, микрофон, лайв стриминг төхөөрөмжийн свич, компьютерийн камер,  хулгана, гар, өнгөт принтер г.м. мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх юм.

Танай аж ахуйн нэгж нь ижил төстэй бараа нийлүүлэх туршлагатай, мөн сонирхож байвал энэ тухайгаа 2022 оны 4-р сарын 1-ний өдрөөс өмнө доорх цахим шуудангаар мэдүүлгээ ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техник тодорхойлолт болон холбогдох материалыг хариу илгээх болно. 

Хаяг: “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” хэрэгжүүлэх нэгж,  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 3, Нэгдсэн үндэсний гудамж 39/2, Оффис 12. Утас: 7714-7711, цахим шуудан: info@ictproject.mn


A project for transparent and efficient budget financial management

MINISTRY OF FINANCE © 2024 year