САНГИЙН ЯАМНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН АЛБАН ТУШААЛД НЭР ДЭВШИГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Information published: State Administration Department

Date of publication: 2017 оны 06 сарын 20


Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу тус яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, Санхүүгийн бодлогын газрын дарга нарын тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 119 дүгээр тогтоолоор нэр дэвшигдсэн Гантөмөрийн Түвдэндорж, 120 дугаар тогтоолоор нэр дэвшигдсэн Өлзийбатын Баттулга нараар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлж, Г.Түвдэндоржийг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын даргаар, 120 дугаар тогтоолоор нэр дэвшигдсэн Ө.Баттулгыг Санхүүгийн бодлогын газрын даргаар тус тус томилууллаа.


MINISTRY OF FINANCE © 2024 year