Information published: Ministry of Finance
Date of publication: 2020 оны 04 сарын 03

Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлсэн болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар i) иргэдийн эрүүл мэндийг хамгаалах; ii) иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих; iii) эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлийн хүрээнд 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.