МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Information published: Хөгжлийн санхүүжилтийн газар - Б.Үйлст

Date of publication: 2019 оны 04 сарын 04


Хөгжлийн хамтын ажиллагаа

Дипломат харилцаа

  • 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Харилцааны түвшин:

  • Иж бүрэн стратегийн түншлэл- 2014 он

Хөгжлийн хамтын ажиллагааны механизм

  • Төрийн дээд хэмжээний айлчлал
  • Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдаан

Хамтын ажиллагааны хэлэлцээр

  • Монгол Улс, БНХАУ-ын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр

Хөгжлийн албан ёсны тусламжийн төрөл

  • Хөнгөлөлттэй зээл
  • Буцалтгүй тусламж

Харилцагч талууд

  • БНХАУ-ын Худалдааны яам
  • БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
  • БНХАУ-ын Экспорт-Импортын банк

Хамтын ажиллагааны гол салбарууд

  • Төмөр зам
  • Авто зам
  • Байгалийн хий
  • Газрын тос
  • Эрчим хүч
  • Дэд бүтэц

Олгосон нийт зээлийн хэмжээ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2005 оноос хойш нийт 1.8 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод байна.

Олгосон нийт тусламжийн хэмжээ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1991-2017 оны хооронд нийт 3.2 тэрбум юанийн буцалтгүй тусламж /2017 онд шинэ 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор амласан/ олгоод байна.

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд

  • “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төсөл
  • “Орон сууцны хороолол, дэд бүтэц” төсөл
  • “Шинэ зууны боловсрол” төсөл
  • “Цахим эрүүл мэнд” төсөл
  • “Замын цагдаагын газрын ойролцоох гүүрэн гарц барих” төсөл
  • “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл
  • “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төсөл
  • “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих төслийн зөвлөх үйлчилгээ” төсөл
  • “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км автозам барих” төсөл “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км автозам барих” төсөл
  • “Туул гол дээгүүр Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төсөл
  • “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төсөл
  • “УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөл
  • “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам” төсөл
  • “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төсөл
  • “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл” төсөл
  • “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх” төсөл

Буцалтгүй тусламжийн хүрээнд

  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”төсөл
  • “Ерөнхий боловсролын 7 сургууль 1 цэцэрлэг барих” төсөл
  • “Зориудын аргаар мазаалай баавгайг үржүүлэх” төсөл
  • “Мазаалай баавгайн амьдрах орчны нөхцлийг сайжруулах” төсөл
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барих” төсөл
  • “1008 айлын түр суурьшуулах орон сууц” төсөл
  • “Хилийн боомтын дэд бүтэц” төсөл

 

ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГАЗАР

2019 он


MINISTRY OF FINANCE © 2024 year