Хөгжлийн хамтын ажиллагаа
|
Дипломат харилцаа
|
- 1969 оны 6 дугаар сарын 24-ны өдөр
|
Харилцааны түвшин:
|
- Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай
|
Хөгжлийн хамтын ажиллагааны механизм
|
- Төрийн дээд хэмжээний айлчлал
- Эдийн засаг, худалдаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаан
|
Хамтын ажиллагааны хэлэлцээр
|
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг 2016 онд шинэчлэн байгуулсан.
|
Хөгжлийн албан ёсны тусламжийн төрөл
|
|
Харилцагч талууд
|
- БНТУ-ын Эдийн засгийн яам
- БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
- БНТУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг
|
Хамтын ажиллагааны гол салбарууд
|
- Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл;
- Хот суурин газрын хөгжлийн төлөвлөлт;
- Ус, ус цэвэрлэх байгууламж, ойжуулалт;
- Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил;
- Дэд бүтэц;
- Эрчим хүч;
- Тээвэр;
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуучлал;
- Эрүүл мэнд
|
Олгосон нийт тусламжийн хэмжээ
|
БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2002-2017 оны хооронд нийт 28 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоод байна.
|
Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд
|
Буцалтгүй тусламжийн хүрээнд
|
Буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал:
- Хархорин-Хөшөө цайдмын 46 км авто зам барих (6.7 сая ам.доллар)
- Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах (5 сая ам.доллар),
- Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах (1 сая ам.доллар)
- Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах (251 мянган ам.доллар),
- МУИС-д Турк судлалын тэнхим байгуулах (427 мянган ам.доллар),
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим архив төсөл
- Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн төсөл.
- Бог малыг ээмэгжүүлэх “Хас цахим” төсөл.
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих төсөл.
- Ерөнхий боловсролын дунд сургуулиудад 150 мянган ам.долларын сургалтын тоног төхөөрөмж.
- Туркийн Засгийн газар 100 мянган ам.долларын хүнсний тусламж.
- "Mэргэн Тоньюкукын авто зам" төсөл Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамын Ар Жанчивлан рашаан сувилал руу салдаг цэгээс Мэргэн Тоньюкукын хөшөө хүртэлх 10 км автозам барих төслүүдийг санхүүжүүлсэн байна.
|
ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГАЗАР
2018 он