АРХИВТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ   АЖ АХУЙН НЭГЖИЙН  АНХААРАЛД

Information published: prj01

Date of publication: 2022 оны 09 сарын 23


АРХИВТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ

 АЖ АХУЙН НЭГЖИЙН  АНХААРАЛД

Үнийн санал ирүүлэх урилга хүргүүлэх тухай: RFQ-06-2

Огноо: 2022 оны 9-р сарын 23-ны өдөр

Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сангийн яамны архив, архивын баримтыг зөөх, нүүлгэн шилжүүлэх, угсран суурилуулах” үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцож, үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Танай аж ахуйн нэгж нь архивтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг мөн гэрээний туршлагатай бол RFQ-06-2 гэж тодорхой бичиж, оролцох сонирхлоо илэрхийлэн 2022 оны 9-р сарын 27-ны өдрөөс өмнө доорх цахим шуудангаар мэдүүлгээ ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техник тодорхойлолт болон холбогдох материалыг хариу илгээх болно.

Тендер хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны 9-р сарын 30-ны өдөр.   

Хаяг: “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” хэрэгжүүлэх нэгж,  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 3, Нэгдсэн үндэсний гудамж 39/2, Оффис 12. Утас: 7714-7711, цахим шуудан: info@ictproject.mn


A project for transparent and efficient budget financial management

MINISTRY OF FINANCE © 2024 year