ЭРХ БҮХИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Information published: prj01

Date of publication: 2022 оны 08 сарын 25


МХТ-ИЙН САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ

ЭРХ БҮХИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

 

Үнийн санал ирүүлэх урилга хүргүүлэх тухай: RFQ-05

Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” нь эрх бүхий тендерт оролцогчдоос бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.

RFQ-05 дугаар бүхий сонгон шалгаруулалтын хүрээнд Төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн системийн хөгжүүлэлтэд шаардлагатай МХТ-ийн тоног төхөөрөмж, программ хангамжийн лиценз нийлүүлэх юм.

Танай аж ахуйн нэгж нь ижил төстэй нийлүүлэлт хийж байсан гэрээний туршлагатай, мөн сонирхож байвал энэ тухайгаа илэрхийлж, доорх цахим шуудангаар мэдүүлгээ ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техник тодорхойлолт болон холбогдох материалыг хариу илгээх болно. 

Тендер хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны 9-р сарын 2-ны өдөр.

Хаяг: “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” хэрэгжүүлэх нэгж,  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 3, Нэгдсэн үндэсний гудамж 39/2, Оффис 12. Утас: 7714-7711, цахим шуудан: info@ictproject.mn

 

 


A project for transparent and efficient budget financial management

MINISTRY OF FINANCE © 2024 year