ЭРХ БҮХИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Information published: prj01

Date of publication: 2022 оны 06 сарын 17


ЭРХ БҮХИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Үнийн санал ирүүлэх урилга хүргүүлэх тухай: RFQ-06

Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” нь эрх бүхий тендерт оролцогчдоос дараах 2 багц үйлчилгээ үзүүлэхээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.

RFQ-06 дугаар бүхий сонгон шалгаруулалтын Багц №1-ийн хүрээнд Сангийн яамны серверийн өрөөний тоног төхөөрөмжийг шинээр баригдсан мэдээллийн технологийн төвд нүүлгэн шилжүүлэх, угсрах суурилуулах; Багц №2-ын хүрээнд Сангийн яамны архивын баримтыг зөөх, нүүлгэн суурилуулж угсрах үйлчилгээ байгаа юм.

Танай аж ахуйн нэгж нь тус үйлчилгээ үзүүлж байсан гэрээний туршлагатай, мөн сонирхож байвал тухайн багцынхаа дугаарыг тодорхой бичиж энэ тухайгаа 2022 оны 6-р сарын 22-ны өдрөөс өмнө доорх цахим шуудангаар мэдүүлгээ ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техник тодорхойлолт болон холбогдох материалыг хариу илгээх болно. 

Хаяг: “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” хэрэгжүүлэх нэгж,  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 3, Нэгдсэн үндэсний гудамж 39/2, Оффис 12. Утас: 7714-7711, цахим шуудан: info@ictproject.mn


A project for transparent and efficient budget financial management

MINISTRY OF FINANCE © 2024 year