GD-09 ТЕГ-Т МТ-ИЙН ДЭД БҮТЦИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ

Information published: prj01

Date of publication: 2020 оны 10 сарын 09


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 10-р сарын 9-ний өдөр

Зээлийн дугаар ба нэр: 3709-MON: Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл

Гэрээний дугаар ба нэр: ББ-09: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭД БҮТЦИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ

Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 11-р сарын 9-ний өдөр, 15:00 цаг

 

  1. Монгол Улсын засгийн газар нь Азийн Хөгжлийн Банкнаас “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг “ББ-09: Татварын Ерөнхий Газарт Мэдээллийн Технологийн дэд бүтцийн тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  2. Сангийн Яам эрх бүхий тендерт оролцогчдоос Мэдээллийн Технологийн дэд бүтцийн тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.Үүнд:
  • Багц 1: Ажлын байрны компьютер тоног төхөөрөмж;
  • Багц 2: Мэдээлэл алдагдахаас сэргийлэх программ хангамжийн лиценз

 

3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.

 

4. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авч, 10.00-17.00-ийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.

 

5. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 285,000.00 төгрөгийн эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэлээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь доор дурдсан данс руу банкны шилжүүлгээр байна.Үүнд: Хүлээн авагчийн банк: Төрийн сан; Дансны дугаар: 100900011811; Дансны нэр: ТСУИТ, ҮАБайдлыг дэмжих төсөл

Баримт бичгийг цахимаар илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

 

6. Тендерийг 2020 оны 11-р сарын 9-ний өдөр. 15:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт багц тус бүрийн Багц 1 – 14,500,000.00 төгрөг, Багц 2 – 4,150,000.00 төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2020 оны 11-р сарын 9-ний өдрийн 15:05 цагт урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

 

7. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Сангийн Яам хариуцахгүй.

 

Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл 

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д. Гантуяа

Хаяг: Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл

Оффис 12, Нэгдсэн үндэсний гудамж 39/2

Бага Тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот

Утас (a) 7714 7711

 Цахим шуудан: info@ictproject.mn

 


A project for transparent and efficient budget financial management

MINISTRY OF FINANCE © 2024 year