ББ-06: Аймаг, дүүргийн хэмжээний байгууллагуудад шаардлагатай мэдээлэл технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх

Information published: prj01

Date of publication: 2020 оны 03 сарын 17


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:           

2020 оны 3 дугаар сарын 17

Төслийн дугаар/ нэр:

Loan 3709-MON: Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл

Тендерийн дугаар, шалгаруулалтын нэр:

ББ-06: Аймаг, дүүргийн хэмжээний байгууллагуудад шаардлагатай мэдээлэл технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер хүлээн авах эцсийн хугацаа:

2020 оны 4 дүгээр сарын 15, 11 цаг 00 минут

 

  1. Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-аас  “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан бөгөөд энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг ББ-06 дугаар бүхий “Аймаг, дүүргийн хэмжээний байгууллагуудад шаардлагатай мэдээлэл технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааны үр дүнд байгуулах гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана.
  2. Сангийн Яам (цаашид “Захиалагч” гэх)  эрх бүхий тендерт оролцогчдоос “Аймаг, дүүргийн хэмжээний байгууллагуудад шаардлагатай мэдээлэл технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх” зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Дотоодын өрсөлдөөнт, нээлттэй тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
  4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
  • Улсын харьяалал, сонирхлын зөрчил, төрийн өмчит аж ахуйн нэгжийн байдал болон АХБ ба олон улсын хөгжлийн бусад байгууллагын хориг гэх зэргээр тендерт оролцогчийн эрх бүхий нөхцөл;
  • Тендерт оролцогч нь 22,080,889.00₮ тендерийн баталгаа ирүүлнэ;
  • Гэрээний туршлага: сүүлийн 3 (2017, 2018, 2019) жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан ижил төстэй багадаа 3 гэрээтэй байна. Нийт гэрээний үнийн дүнгийн хэмжээ нь 883,235,584.00₮-өөс доошгүй байна. Гэрээний агуулга, иж бүрдэл нь  зарласан тендертэй ижил төстэй байна.
  • Санхүүгийн байдал: сүүлийн 3 (2017, 2018, 2019) жилийн хугацаанд тендерт оролцогчийн цэвэр хөрөнгө нь эерэг байх ёстой ба үүнд аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, түүнд хийсэн тайлбарын хамт ирүүлэх;
  • Мөнгөн гүйлгээний чадавх: Гэрээг гүйцэтгэх явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангахуйц санхүүгийн эх үүсвэрийн хэмжээ нь 1 тэрбум ₮-өөс доошгүй байх бөгөөд үүнд түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл буюу зээлжих баталгаажсан эрх эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай.
  • Шүүхийн зарга ба маргаан: Одоо хянан шийдвэрлэгдэж буй аливаа нэхэмжлэл, шаардлага, арбитрын ажиллагаа эсхүл бусад төрлийн шүүхийн өр төлбөр, зарга, маргаангүй байх

5. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” хэрэгжүүлэх нэгжийн доорх хаягаар нэмэлт мэдээлэл авч, Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно. Эрх бүхий тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг доорхи дансруу шилжүүлэн худалдан авч болно.

“Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн Төрийн сангийн 100900011914  тоот данс.

6. Тендерийн баримт бичгийг цаасан хэлбэрээр олгох ба хүсвэл файл хэлбэрээр цахим шуудангаар илгээж болно. Файл болон цаасан хэлбэрийн баримт бичгийн хооронд зөрүүтэй тохиолдолд цаасан хэлбэрийн баримтыг баримтална.

7. Тендерийг ирүүлэхдээ доорх хаягаар ирүүлнэ үү, үүнд:

Холбоо барих хаяг:   Ц. Юмжирдулмаа, “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Их сургуулийн гудамж, Эрдмийн ордон, 11 давхар, 1101

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот

Утас:   +976 77147711

Цахим шуудан: yumjirdulmaa@ictproject.mn

  • Тендерийг ирүүлэхдээ дээр дурдсан тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

8. 2020 оны 4 дүгээр сарын 15, 11:30 цагт тендерт оролцогчдын тендерийн нээлтэнд оролцохыг хүссэн төлөөллийг байлцуулан тендерийн нээлтийг зохион байгуулна.

9. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Сангийн Яам хариуцахгүй.

10. Тендерийг харьцуулахдаа тендерийн баримт бичигт тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг үл хэрэглэнэ.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их Сургуулийн гудамж, Эрдмийн ордон, 11 давхар, 1101 тоот

Утас: +976-77147711

“Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн: Ц. Юмжирдулмаа


A project for transparent and efficient budget financial management

MINISTRY OF FINANCE © 2024 year