Мэдээ, мэдээлэл

Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах тухай

Мэдээлэл нийтлэсэн: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар - НБББГ-ын мэргэжилтэн Ж.Ивээлэн

Нийтлэсэн огноо: 2019 оны 02 сарын 20


Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон төсвийн байгууллагуудад “Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэг”-ийг 2019 оны 1-р улиралд зохион байгуулахаар Сангийн сайдын 2018 оны 302 дугаар тушаалаар удирдамж, асуулгын маягт батлагдсан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль холбогдох дүрэм журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн стандартын нэвтрэлт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн програм хангамжийн ашиглалт, нягтлан бодогч, эд хариуцагч нарын боловсрол, ажил эрхлэлтийн байдлыг судалж, улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн баазыг бий болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлоход энэхүү үзлэгийн зорилго оршино. 

Та энэхүү судалгааг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөснөөр нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлох ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Хавсралт файл:
Сангийн сайдын 2018 оны 302-р тушаал

САНГИЙН ЯАМ © 2019 он