МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар - Ү.Дуламсүрэн

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 10


Монголын Эдийн Засгийн Чуулганы эхний үе шат буюу “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалт” 2018 оны 3-р сарын 28-ний өдөр зохион байгуулагдлаа. Түншлэлийг нэмэгдүүлэн, хүчийг зузаатгаж,  нэгдмэл бодлого баримтлах нь Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО-ын үндэс юм.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд - 2030”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан. Уг хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засаг, төрийн засаглал, хүн төвтэй нийгэм гэсэн гурван үндсэн чиглэлээр шинэчлэлийн бодлого явуулна. Шинэчлэлийн бодлого нь бодлогын зорилтууд болон санхүүжилтийг нарийн уялдуулж, төлөвлөж өгснөөрөө ач холбогдолтой болж байгаа юм.

Эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий эдийн засгийг олон тулгуурт эдийн засаг болгох бодлого хэрэгжүүлэх, түүний хүрээнд 10 том бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.

Сангийн яамнаас зохион байгуулсан ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ-ийн хэлэлцүүлэг гурван тулгуурт хөгжлийн бодлогын гараа болсон.

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он