Мэдээлэл нийтлэсэн: Төрийн сангийн газар
Нийтлэсэн огноо: 2021 оны 10 сарын 14

ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаа өргөжин тэлж, улмаар нийгмийн хөгжлийг даган тухайн харилцааг зохицуулах хууль тогтоомжууд шинэчлэгдэх үйл явц үргэлжилсээр байна. Түүнчлэн, мэдээллийн технологийн дэвшлийг даган иргэдийн мэдээлэл авах эх сурвалж, боломж ихээр нэмэгдсэн. Эдгээр хүчин зүйлсийн улмаас Шилэн дансны тухай хууль нь эрх зүйн шинэчлэл, нийгмийн хэрэгцээ шаардлагаас хоцорч байгаа нь хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тогтоогдож, хуульд шинэчлэл хийх шаардлагыг бий болгоод байна.
Иймд Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, санал авахаар хүргүүлж байна.
Хуулийн төсөлтэй танилцаж холбогдох саналаа 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн дотор ochirkhuyag_j@mof.gov.mn хаягт ирүүлэхийг хүсье.
Санал авах линк: https://forms.office.com/r/G59y0BcWb5
1. Хуулийн төсөл: PDF
2. Хуулийн төслийн үзэл баримтлал: PDF
3. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан: PDF
Сангийн яам
2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр