АЗИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ЦАХИМ УУЛЗАЛТАД САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ОРОЛЦЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 07 сарын 29


Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 5 дахь жилийн уулзалт 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цахимаар болж, Монгол Улсаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцлоо. 

Нийт 82 орны төлөөлөгч оролцсон энэ удаагийн уулзалтыг БНХАУ-ын дарга Си Жиньпин ёслол төгөлдөр нээв.  

Уулзалтаар Ази тивийн макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, "COVID-19"-ийн цар тахалтай тэмцэхэд гишүүн орнуудад үзүүлж буй дэмжлэг, туслалцаа, түүнчлэн тус банкны дунд болон урт хугацааны арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцлоо.

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа юм. Монгол Улс тус банкны нийт 102 гишүүн улсын нэг төдийгүй үүсгэн байгуулагч 57 орны нэг юм.

 

 


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2020 он