МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар - Д.Өлзийсайхан

Нийтлэсэн огноо: 2018 оны 03 сарын 13


Хөгжлийн хамтын ажиллагаа

Дипломат харилцаа

  • 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Харилцааны түвшин:

  • Иж бүрэн түншлэл- 2008 он

Хөгжлийн хамтын ажиллагааны механизм

  • Төрийн дээд хэмжээний айлчлал
  • Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ

Хамтын ажиллагааны хэлэлцээр

  • Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр -1992 он

Хөгжлийн албан ёсны тусламжийн төрөл

  • Хөнгөлөлттэй зээл
  • Буцалтгүй тусламж

Харилцагч талууд

  • ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам
    • Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /буюу GIZ/
    • Германы Сэргээн босголтын зээлийн банк /KfW/

Хамтын ажиллагааны гол салбарууд:

  • Эрчим хүчний үр ашиг
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах
  • Ашигт малтмалын тогтвортой менежемент

Олгосон нийт зээл, тусламжийн хэмжээ:

1990 оноос хойш ХБНГУ нь Монгол Улсад 360 сая орчим еврогийн хөгжлийн тусламж олгоод байна. Үүнээс 170 сая орчим евро нь буцалтгүй тусламж юм.

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

 

Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд

  • Эрчим хүчний үр ашиг хөтөлбөр- Дархан ДЦС-ын шинэчлэл төсөл

Буцалтгүй тусламжийн хүрээнд

  • “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл
  • БОЯБ ба уур амьсгалын өөрчлөлтөнд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь” II үе
  • Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль
  • Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага-II
  • Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурьласан мэргэжлийн боловсрол, сургалт
  • Эдийн Засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах –III

ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГАЗАР

2018 он


САНГИЙН ЯАМ © 2020 он