МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРТ ОЛГОСОН МӨНГӨН ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН МЭДЭЭЛЭЛ EBARIMT.MN САЙТААС ШАЛГАХ

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн сангийн газар

Нийтлэсэн огноо: 2021 оны 12 сарын 08


Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 93-р болон 5 дугаар сарын 5-ны өдрийн
122-р дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулан орлого,
дархлааг дэмжих, иргэдийг вакцинжуулах зорилгоор Монгол Улсын иргэн бүрт 300,000 (гурван зуун мянга)
төгрөгийн мөнгөн дэмжлэг, вакцин хийлгэсэн иргэн бүрт 50,000 (тавин мянга) төгрөгийн мөнгөн
урамшууллыг тус тус нэг удаа олгохоор болгосон.
Үүний дагуу дээрх дэмжлэг, урамшууллыг https://ebarimt.mn/ сайтыг хөгжүүлсэн “Гааль, татвар санхүүгийн
мэдээллийн технологийн төв” УҮГазарт байгаа иргэдийн мэддээлийн дагуу иргэн бүрт шилжүүлсэн. Гэвч
зарим цөөн тооны иргэд дээрх сайтад мэдээллээ буруу оруулсан, мөн зарим иргэд бүртгэлгүй байсан
зэргээс болж авч чадаагүй байна.
Иймд уг асуудлыг шийдвэрлэх үүднээс https://ebarimt.mn/300 хаяг дээр “хүсэлт гаргах” цэсийг оруулсан.
Бүртгэлтэй иргэд хүсэлт гаргах цэсээр хүсэлтээ гаргаж, бүртгэлгүй иргэд https://ebarimt.mn/ сайтад
бүртгүүлсний дараа хүсэлтээ гаргаж мэдээллээ шалгуулан 300 мянга, 50 мөнгөө авах боломжтой. Хүсэлт
гаргасны дараа “шалгах” цэсээр хүсэлтийг хэрхэн шийдвэрлсэн талаарх мэдээллийг авах боломжтой.

Та хавсралт файлаас заавартай танилцана уу!

Хавсралт файл:
Дэлгэрэнгүй мэдээлэл болон заавар

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он