МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, КАНАД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар - Э.Булгантамир

Нийтлэсэн огноо: 2018 оны 03 сарын 13


Хөгжлийн хамтын ажиллагаа

Дипломат харилцаа

  • 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Харилцааны түвшин:

  • Өргөн хүрээтэй түншлэл

Хөгжлийн хамтын ажиллагааны механизм

  • 2003 онд Канадын парламентад Канад-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдан, даргаар нь сенатч Жозеф Дэй ажиллаж байна.
  • УИХ-д Монгол, Канадын парламентын бүлэг байгуулагдан ажиллаж ирсэн. 2016 оноос УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол, Канадын парламентын бүлгийн даргаар  ажиллаж байна.
  • Монгол Улс, Канад Улсын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалт 2003 оноос хойш долоо удаа болоод байна.

Хамтын ажиллагааны хэлэлцээр

  • Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын Худалдаа арилжааны тухай Хэлэлцээр.
  • Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ноогдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Хэлэлцээр.
  • Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай  Монгол Улс, Канад Улс хоорондын Хэлэлцээр.

Хөгжлийн албан ёсны тусламжийн төрөл

  • Хөрөнгө оруулалт
  • Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж

Харилцагч талууд

  • Канадын Засгийн Газар
  • Канадын Элчин сайдын яам
  • Канадын Агритиим

Хамтын ажиллагааны гол салбарууд

  • Машин тоног төхөөрөмж
  • Тээврийн хэрэгсэл
  •  
  • Боловсрол
  • Уул уурхай

 

Буцалтгүй тусламжийн хүрээнд

  • Монголын олборлох салбарын менежментийг сайжрулах(SESMIM), Уул уурхайн салбарын тогтвортой өсөлтийг дэмжсэн ил тод, үр ашигтай бодлого хэрэгжүүлэхэд чиглэсэн уул уурхай, байгаль орчин, сангийн зэрэг яамдын чадавхийг бэхжүүлнэ.
  • UNITERRA нь сайн дурынхны тусламжтайгаар барилгын салбарын хөдөлмөрийн шинжилгээ, сарлагын хөөвөр, ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн сүлжээ /гинжин хэлхээ/-ний анализ хийнэ. UNITERRA нь дотоодын түншүүдтэй хамтран ажиллаж, тэдний чадавхийг бэхжүүлж, зах зээлийн бусад этгээдтэй харилцаа холбоог сайжруулна.

 

ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГАЗАР

2018 он


САНГИЙН ЯАМ © 2018 он