“АУДИТЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДЭВТ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2020 оны 01 сарын 24


“Аудитын хуулийн этгээдийн анхаарах асуудлууд” сэдэвт семинарыг  2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сангийн яамны “Түшээ” танхимд амжилттай зохион байгууллаа.

Уг семинарт аудитын хуулийн этгээдийн захирал, аудитор, чанарын хяналтын менежер нарын 120 гаруй хүн оролцсон болно.

Тус семинарт Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн “2019 оны жилийн эцсийн тайлангийн баталгаажуулалтын талаар болон Аудитын хуулийн этгээдийн анхаарах асуудлууд”-аар мэдээлэл өглөө.

Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл даатгалын хэлтсийн мэргэжилтэн Б.Содбайгаль, Терроризмтой тэмцэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Энхбаяр нар “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль болон “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авах үйл ажиллагааны талаар” танилцуулга хийж, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан болно.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2020 он