МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар - Э.Булгантамир

Нийтлэсэн огноо: 2018 оны 03 сарын 13


Хөгжлийн хамтын ажиллагаа

Дипломат харилцаа

  •  1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Харилцааны түвшин:

  • “Монгол Улс, АНУ-ын харилцааг “стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн” хэмжээнд хүргэн хөгжүүлэхээр 2004 онд тохиролцсон болно.

Хөгжлийн хамтын ажиллагааны механизм

  • Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департаментын хооронд 1999 оноос хойш жил бүр улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ирсэн.
  • Монгол Улсын Их Хуралд Монгол, Америкийн найрамдлын бүлэг, АНУ-ын Конгресст Америк, Монголын найрамдлын бүлэг тус бүр байгуулагдан ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-д Г.Занданшатар тэргүүтэй Монгол, Америкийн найрамдлын бүлэг 2016 онд байгуулагдан ажиллаж байгаа бол АНУ-ын Конгресст Монголын бүлэг одоогоор байгуулагдаагүй байна.
  • Хоёр улсын хооронд БХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт, Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт, Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн хуралдаан зэрэг бусад салбар, байгууллага хоорондын байнгын механизмууд байдаг.

Хамтын ажиллагааны хэлэлцээр

  • Худалдааны харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ–ын Засгийн газар хоорондын хэлэлцээр.

Хөгжлийн албан ёсны тусламжийн төрөл

  • Буцалтгүй тусламж

Харилцагч талууд

  • АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)
  • АНУ-ын Элчин сайдын яам
  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)

Хамтын ажиллагааны гол салбарууд

  • Эрүүл мэнд
  • Мэргэжлийн боловсрол
  • Хөрөнгийн эрх
  • Хот орчмын бэлчээрийн менежмент
  • Цэвэр агаар
  • Авто зам

Олгосон нийт тусламжийн хэмжээ

539 сая ам.доллар

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

Буцалтгүй тусламжийн хүрээнд

  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар /1991 оноос тусламж үзүүлсэн./
  • МСК-ын 2-р Компакт гэрээ

ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГАЗАР

2018 он


САНГИЙН ЯАМ © 2020 он