МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар - Х.Анхбаяр

Нийтлэсэн огноо: 2018 оны 03 сарын 13


Хөгжлийн хамтын ажиллагаа

Дипломат харилцаа

  • 1969 оны 6 дугаар сарын 24-ны өдөр

Харилцааны түвшин:

  • Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай

Хөгжлийн хамтын ажиллагааны механизм

  • Төрийн дээд хэмжээний айлчлал
  • Эдийн засаг, худалдаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаан

Хамтын ажиллагааны хэлэлцээр

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг 2016 онд шинэчлэн байгуулсан.

Хөгжлийн албан ёсны тусламжийн төрөл

  • Буцалтгүй тусламж

Харилцагч талууд

  • БНТУ-ын Эдийн засгийн яам
  • БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
  • БНТУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг

Хамтын ажиллагааны гол салбарууд

  • Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл;
  • Хот суурин газрын хөгжлийн төлөвлөлт;
  • Ус, ус цэвэрлэх байгууламж, ойжуулалт;
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил;
  • Дэд бүтэц;
  • Эрчим хүч;
  • Тээвэр;
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуучлал;
  • Эрүүл мэнд

Олгосон нийт тусламжийн хэмжээ

БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2002-2017 оны хооронд нийт 28 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоод байна.

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

Буцалтгүй тусламжийн хүрээнд

Буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал:

  • Хархорин-Хөшөө цайдмын 46 км авто зам барих (6.7 сая ам.доллар)
  • Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах (5 сая ам.доллар),
  • Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах (1 сая ам.доллар)
  • Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах (251 мянган ам.доллар),
  • МУИС-д Турк судлалын тэнхим байгуулах (427 мянган ам.доллар),
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим архив төсөл
  • Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн төсөл.
  • Бог малыг ээмэгжүүлэх “Хас цахим” төсөл.
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих төсөл.
  • Ерөнхий боловсролын дунд сургуулиудад 150 мянган ам.долларын сургалтын тоног төхөөрөмж.
  • Туркийн Засгийн газар 100 мянган ам.долларын хүнсний тусламж.
  • "Mэргэн Тоньюкукын авто зам" төсөл Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамын Ар Жанчивлан рашаан сувилал руу салдаг цэгээс Мэргэн Тоньюкукын хөшөө хүртэлх 10 км автозам барих төслүүдийг санхүүжүүлсэн байна.

ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГАЗАР

2018 он


САНГИЙН ЯАМ © 2018 он