Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ковид-19 цар тахалтай холбоотой авч буй гадаадын зээл, тусламжийн дүн, зарцуулалтын талаар олон нийтэд дэлгэрэнгүй тайлагналаа

Мэдээлэл нийтлэсэн: Ковид-19

Нийтлэсэн огноо: 2020 оны 11 сарын 19


Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 цар тахалтай холбоотой авч буй гадаадын зээл, тусламжийн дүн, зарцуулалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Олон Улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилтэнд нийт 418.9 сая ам.долларын гэрээ хэлцэл байгуулсан. Үүнээс төсвийн дэмжлэг хэлбэрээр 199.5 сая ам.доллар, төслийн санхүүжилт хэлбэрээр 32.8 ам.долларыг тус тус аваад байна. Эдгээр зээл, тусламжийн хөрөнгийг Ковид-19 цар тахалтай тэмцэх эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын хангах, оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудыг хангах, иргэдийн орлогыг хамгаалах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж байна.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он