МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, КУВЕЙТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар - Х.Анхбаяр

Нийтлэсэн огноо: 2018 оны 03 сарын 13


Хөгжлийн хамтын ажиллагаа

Дипломат харилцаа

  • 1975 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Харилцааны түвшин:

  • Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай

Хөгжлийн хамтын ажиллагааны механизм

  • Төрийн дээд хэмжээний айлчлал
  • Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан

Хамтын ажиллагааны хэлэлцээр

  • Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Кувейт Улс хоорондын хэлэлцээр-1998 он

Хөгжлийн албан ёсны тусламжийн төрөл

  • Хөнгөлөлттэй зээл
  • Буцалтгүй тусламж

Харилцагч талууд

  • Кувейт Улсын Сангийн яам
  • Кувейт Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ
  • Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан

Хамтын ажиллагааны гол салбарууд

  • Зам тээвэр;
  • Эрүүл мэнд;
  • Дэд бүтэц.

Олгосон нийт зээлийн хэмжээ

Кувейт Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1998-2011 оноос хойш нийт 24.0 сая кувейт динар буюу 79.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод байна.

Олгосон нийт тусламжийн хэмжээ

Кувейт Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1998-2017 оны хооронд нийт 13.7 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоод байна.

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд

  • Тайширын УСЦ төсөл
  • Дархан-Эрдэнэтийн автозам төсөл
  • Эрдэнэт-Булган-Уньтийн автозам төсөл
  • Уньт-Тариалангийн автозам төсөл

 

Буцалтгүй тусламжийн хүрээнд

  • Монгол-Кувейтын судалгааны төв төсөл
  • Түлэнхийн төв барих төсөл
  • Хэнтий, Баян-Өлгий аймгуудийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, түргэний автомашин
  • Баян-Өлгий аймагт болсон үерт нэрвэгдсэн айл өрхүүдийг орон сууцжуулах төсөл

ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГАЗАР

2018 он


САНГИЙН ЯАМ © 2018 он