МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар - Л.Мөнхтуяа

Нийтлэсэн огноо: 2018 оны 03 сарын 13


Улс төрийн харилцаа

Дипломат харилцаа:

  • 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Харилцааны түвшин:

  • Иж бүрэн стратегийн түншлэл- 1998 он

Хөгжлийн хамтын ажиллагааны механизм

  • Төрийн дээд хэмжээний айлчлал
  • Хөгжлийн хамтын ажиллагааны бодлогын зөвлөлдөх уулзалт

Эдийн засгийн хамтын ажиллагаа

Хамтын ажиллагааны хэлэлцээр

  • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр

 

  • Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр 2017-2021

Хөгжлийн албан ёсны тусламжийн төрөл

  • Иенийн хөнгөлөлттэй зээл
  • Буцалтгүй тусламж
  • Соёлын ерөнхий буцалтгүй тусламж
  • Төслийн бус буцалтгүй тусламж
  • Техникийн хамтын ажиллагааны туслалцаа

Харилцагч талууд

  • Японы Гадаад хэргийн яам
  • Японы Сангийн яам
  • Монгол Улс дахь Японы элчин сайдын яам
  • Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага

Хамтын ажиллагааны гол салбарууд

  • Макро эдийн засгийн эрүүл үйл ажиллагаа ба засаглалыг бэхжүүлэх 
  • Хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах
  • Хүртээмжтэй нийгмийг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлж байна.

Олгосон нийт зээлийн хэмжээ

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1990-ээд оноос хойш нийт 159.9 тэрбум япон иен хөнгөлөлттэй зээл олгоод байна.

Олгосон нийт тусламжийн хэмжээ

Японы Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1977 оноос хойш эдийн засгийн бүхий л салбарт, тэр дундаа нийгэм, боловсрол болон эрүүл мэндийн салбарт буцалтгүй олгож байна.

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд

  • Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл
  • Инженер технологийн дээд боловсрол төсөл
  • Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төсөл

Буцалтгүй тусламжийн хүрээнд

  • Япон- Монголын сургалтын эмнэлэг барих төсөл
  • Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын
    сургуулийн барилгыг сайжруулах төсөл
  • Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр
  • Нийт 23 техник туслалцааны төсөл.

ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГАЗАР

2018 он


САНГИЙН ЯАМ © 2018 он