ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУДАА ШАГНАЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар - ТЗУГ

Нийтлэсэн огноо: 2018 оны 07 сарын 09


Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүгтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн дээд одон, медаль, тэргүүний ажилтны цол тэмдгээр шагнаж урамшуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2018.07.09/ боллоо.

НБББГ-ын мэргэжилтэн Б.Сансармаа, ТЕГ-ын Эрсдийн удирдлагын газрын татварын улсын байцаагч С.Сугарсумъяа, ТЕГ-ын Сургалтын төвийн таварын улсын ахлах байцаагч В.Нарантуяа, ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Жаргалсайхан, ГЕГ Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.Баярмаа, ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Гэрэлтуяа нарыг “Алтан гадас одон”-оор, ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн З.Баянмөнх, УБ хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцагч О.Отгонгэрэл нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, ТБТГ-ын дарга Ж.Ганбат, ТСГ-ын ахлах мэргэжилтэн Д.Отгонжаргал нарыг “Төрийн албаны тэргүүний ажилтан”-ны цол, тэмдэгээр тус тус шагналаа.

Мөн салбар болон яамны нэрэмжит шагналаар 14 албан хаагч, Төрийн нарийн бичгийн даргын нэрэмжит мөнгөн шагналаар 19 хүнийг тус тус шагналаа.


САНГИЙН ЯАМ © 2024 он