МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар - Д.Өлзийсайхан

Нийтлэсэн огноо: 2018 оны 03 сарын 13


Хөгжлийн хамтын ажиллагаа

Дипломат харилцаа

  • БНЧУ-тай 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр

/Хуучнаар Чехословак Улстай 1950.04.25/-нд дипломат харилцаа тогтоосон.

Харилцааны түвшин:

  • Найрамдал, хамтын ажиллагаа

Хөгжлийн хамтын ажиллагааны механизм

  • Төрийн дээд хэмжээний айлчлал

 

  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан

Хамтын ажиллагааны хэлэлцээр

  • Монгол Улс, БНЧУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр

Хөгжлийн албан ёсны тусламжийн төрөл

  • Буцалтгүй тусламж

Харилцагч талууд

  •  
  • Чехийн хөгжлийн агентлаг

Хамтын ажиллагааны гол салбарууд:

  •  
  • Усан хангамж болон ус цэвэрлэх,
  • Нийгмийн дэд бүтэц болон үйлчилгээ,
  • Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлт,
  • Бизнес, бусад үйлчилгээ,
  • Хөдөө аж ахуй, ойн болон загасны аж ахуй

Олгосон нийт зээл, тусламжийн хэмжээ:

Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2017 хүртэл нийт 40 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

Буцалтгүй тусламжийн хүрээнд

  • Хүрээлэн буй орчны бохирдлыг хэрхэн арилгах талаар ноу хау технологи нэвтрүүлэх
  • Дулааны гуравдугаар цахилгаан станцын түлш дамжуулах цехийн дамжлагын удирдлагыг автоматжуулах” төсөл;
  • Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил

ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГАЗАР

2018 он


САНГИЙН ЯАМ © 2018 он