ЭРХ БҮХИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД 

Мэдээлэл нийтлэсэн: prj01

Нийтлэсэн огноо: 2021 оны 04 сарын 12


Үнийн санал ирүүлэх урилга хүргүүлэх тухай: RFQ-03, RFQ-04

Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” нь эрх бүхий тендерт оролцогчдоос ‘Сангийн яамны хэрэгцээнд МТ-ийн тоног төхөөрөмж нийлүүлэх’ тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Нийлүүлэх бараа нь дараах багц бараанаас бүрдэж байгаа болно. Үүнд,

-    RFQ-03 дугаар бүхий Үнийн саналын урилгад:  зөөврийн компьютер, суурин компьютер, өнгөт принтер, видео камер болон мэдээллийн технологийн бусад дагалдах тоног төхөөрөмж;

-    RFQ-04 дугаар бүхий Үнийн саналын урилгад:  дижитал зургийн аппарат болон  утасгүй сүлжээний төхөөрөмж

Танай аж ахуйн нэгж нь тухайн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх туршлагатай, мөн сонирхож байвал энэ тухайгаа 2021 оны 4-р сарын 6-ны өдрөөс өмнө доорх цахим шуудангаар мэдүүлгээ ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техник тодорхойлолт болон холбогдох материалыг хариу илгээх болно.  

Хаяг:     “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл” хэрэгжүүлэх нэгж,  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 3, Нэгдсэн үндэсний гудамж 39/2, Оффис 12. Утас: 7714-7711, цахим шуудан: info@ictproject.mn


Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл

САНГИЙН ЯАМ © 2022 он