Монгол Улсын Засгийн газарт Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Засгийн газраас  коронавируст халдварын эсрэг арга хэмжээнд зориулан эд зүйл, материалын хандив ирүүллээ

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар - Н.Сансармаа

Нийтлэсэн огноо: 2020 оны 05 сарын 19


Хамтдаа уушгины хатгалгааны шинэ титэмт вирусийн тархалтыг даван туулах, Хятад Улсын ард түмэн Монгол Улсын ард түмэнд найрсаг сэтгэлээ илэрхийлэн Монгол Улсын Засгийн газарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас эд зүйл, материалын хандив болгон 5,000 ширхэг халдварыг оношлох оношлуур, 5,000 ширхэг эмнэлгийн зориулалттай N95 амны хаалт, 5,000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалт болон 1,000 ширхэг хамгаалалтын хувцас хэрэгслийг 3 дугаар сард хүлээлгэн өгсөн.

Мөн коронавируст халдварын эсрэг арга хэмжээнд зориулан хоёрдугаар ээлжийн  эмчилгээний багаж, хэрэгслийн хандив болох 8,000 ширхэг халдварыг оношлох оношлуур, 490,000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалтыг 4 дүгээр сард Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2020 он